Google Payments-н Нууцлалын сануулга

Terakhir diubah suai pada 28 Mac 2022

ТусGoogle-н нууцлалын бодлого нь таныг Google-н бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах үед хувийн мэдээлэлтэй бид хэрхэн харьцдаг талаар тайлбарладаг. Хэрэв та 18-аас доош насны хэрэглэгч бол Google-н Өсвөр насныхны нууцлалын хөтөч дээрээс нэмэлт эх сурвалжийг олох боломжтой. Google Payments-г Google Бүртгэл эзэмшигч нарт санал болгодог бөгөөд та үүнийг ашиглавал Google-н нууцлалын бодлого үйлчилнэ. Түүнчлэн, энэ Нууцлалын сануулга нь Google Payments-д хамаарах Google-н нууцлалын хэрэгжилтийг тайлбарладаг.

Таны ашиглаж буй Google Payments нь Google Payments-н Үйлчилгээний нөхцөлд захирагдах ба энэ нь энэ Нууцлалын сануулгад багтсан Үйлчилгээг илүү дэлгэрэнгүй тайлбарладаг. Энэ Google Payments-н Нууцлалын сануулгад тодорхойлоогүй, том үсгээр бичсэн нэр томьёог Google Payments-н Үйлчилгээний нөхцөлд заасан утгаар ойлгоно.

Google Payments-н Нууцлалын сануулга нь Google LLC болон түүний бүрэн эзэмшлийн салбарууд, тухайлбал Google Payment Corp ('GPC')-с санал болгосон Үйлчилгээнүүдэд хэрэглэгддэг. Үйлчилгээ дотроос танд боломжтой болгосон Google Payments-н Үйлчилгээний нөхцөлөөс аль салбар тухайн үйлчилгээг санал болгож байгаа талаар мэдэж аваарай. Европын эдийн засгийн бүс (үүнд Их Британи орохгүй)-д байрласан хэрэглэгч нарын хувьд (Google-н худалдааны платформ дээр худалдаалж байгаагаас бусад) таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google Ireland Limited болно. Их Британид суурилсан хэрэглэгч нарын хувьд (Google-н худалдааны платформ дээр худалдаалж байгаагаас бусад) таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google LLC болно. Та Европын эдийн засгийн бүс (үүнд Их Британи орохгүй)-д байрладаг бөгөөд Google-н худалдааны платформ дээр худалдаалж байгаа бол таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google Payment Ireland Limited болно. Та Их Британид байрладаг бөгөөд Google-н худалдааны платформ дээр худалдаалж байгаа бол таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google Payment Limited болно. Бразилд байрласан хэрэглэгч нарын хувьд таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google LLC бөгөөд Бразилын хуулиар шаардлагатай болсон тохиолдолд энэ нь Google Brasil Pagamentos Ltda байж болно.

Бидний цуглуулдаг мэдээлэл

Google-н нууцлалын бодлого дээр жагсаасан байгаа мэдээлэл дээр нэмээд бид мөн дараах мэдээллийг цуглуулж болно:

Бид цуглуулсан мэдээллээ хэрхэн ашигладаг вэ

Түүнчлэн Google-н нууцлалын бодлогод жагсаасан ашиглалтаас гадна таны бидэнд болон GPC-д, эсвэл манай бусад салбарт өгсөн мэдээллийг, мөн гуравдагч этгээдээс авсан таны талаарх мэдээллийг бид Google Payments-г хэрэглэгчийн үйлчилгээний зорилгоор танд ашиглуулахын тулд, мөн Google, манай хэрэглэгчид, олон нийтийн эрх, өмч, аюулгүй байдалд учирч болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд, залилан, фишинг, бусад зөрчлөөс сэргийлэхэд туслах үүднээс ашигладаг. Тус мэдээллийг мөн таны гуравдагч талаас хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас тэдэнд туслахын тулд ашиглаж болно. Бид тухайн мэдээллийг та бүртгэлийн нөхцөлийг хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор таны Google Payments Бүртгэлийг хянах, таны хожмын Google Payments гүйлгээний талаар шийдвэр гаргах болон таны эхлүүлсэн Google Payments гүйлгээтэй холбоотой бусад хууль ёсны бизнесийн хэрэгцээ шаардлагын зорилгоор мөн ашигладаг.

Таны бүртгэлийн мэдээлэл таны Google Бүртгэлийн хамт хадгалагдах бөгөөд төлбөрийн хэрэгслийн бүртгэл тань Google-н серверүүд дээр хадгалагдана. Түүнчлэн, тодорхой өгөгдлийн элементүүд таны мобайл төхөөрөмж дээр мөн хадгалагдаж болно. Бид таны өгсөн мэдээллийг хууль болон зохицуулалтын шаардлагатай нийцүүлэхийн тулд илүү урт хугацаагаар хадгалж болно.

Бидний хуваалцдаг мэдээлэл

Бид таны хувийн мэдээллийг бусад компани болон хувь хүмүүстэй Google-с гадуур зөвхөн дараах нөхцөлд хуваалцдаг:

Жишээ нь, та Google Payments ашиглан худалдан авалт эсвэл гүйлгээ хийх үед бид таны худалдан авалт эсвэл гүйлгээ хийсэн компани эсвэл хувь хүнтэй таны талаарх зарим хувийн мэдээллийг хуваалцдаг. Үүнд Google Play дээрээс Google Payments ашиглан худалдан авалт хийх үед таны худалдан авалт хийсэн хөгжүүлэгчтэй таны хувийн мэдээллийг хуваалцах багтана. Үүнд бас худалдаачны вебсайт эсвэл апп руу таны Зип код эсвэл шуудангийн кодыг, мөн 'Google Pay-р худалдаж авах' эсвэл төстэй товчлуур ашиглан төлбөр тооцоо эхлүүлэх үеийн төлбөрийн хэлбэрийн талаарх мэдээллийг илгээх багтана, ингэснээр худалдаачин шинэчилсэн худалдан авалтын мэдээллийг тооцох (тухайлбал татвар, хүргэлтийн зардал, бусад үнийн мэдээлэл), мөн худалдаачин танаас тухайн төлбөрийн хэлбэрийг хүлээж авах болон таны тус худалдан авалтын төлбөрийн хэлбэрт давуу байдал эсвэл хязгаарлалт байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болно гэсэн үг. Таныг гуравдагч талын төлбөрийн хэрэгслийг өөрийн Google Payments Бүртгэлд нэмэх үед бид таны талаарх зарим хувийн мэдээллийг тухайлбал таны нэр, профайлын зураг, имэйл, IP, төлбөр тооцооны хаяг, утасны дугаар, төхөөрөмжийн мэдээлэл, байршил, Google Бүртгэлийн үйл ажиллагааны мэдээлэл зэргийг гуравдагч талын төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй үйлчилгээг нийлүүлэхийн тулд солилцож болно.

Таныг оролцогч худалдаачны сайт эсвэл аппаар зочлох үед худалдаачин нь худалдаачны сайт эсвэл аппаар дамжуулан худалдан авалт хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл бүхий Google Payments Бүртгэл байгаа эсэхийг шалгах боломжтой бөгөөд энэ нь сайт эсвэл апп дээр ашиглах боломжгүй онцлогийг танд харуулах магадлалыг бууруулах зорилготой.

Гуравдагч талын худалдаачин, вебсайт эсвэл аппликэйшнд шууд нийлүүлсэн таны аливаа мэдээлэл энэ Нууцлалын сануулгад хамаарахгүй. Бид таны хувийн мэдээллээ шууд хуваалцахаар сонгосон худалдаачин эсвэл өөр бусад гуравдагч талын нууцлал болон аюулгүй байдлын хэрэгжилтэд хариуцлага хүлээхгүй. Хувийн мэдээллээ шууд хуваалцахаар сонгосон аливаа гуравдагч талын нууцлалын бодлогыг хянаж үзэхийг бид танд зөвлөж байна.

Бид цуглуулсан мэдээллээ, тухайлбал гуравдагч талаас авсан мэдээллээ бид өөрийн харьяа компаниудтай өөрөөр хэлбэл Google LLC эзэмшдэг, удирддаг бусад компанитай хуваалцана. Манай харьяа компаниуд санхүүгийн эсвэл санхүүгийн бус нэгжүүд байж болно, тэдгээр нь тухайн мэдээллийг өдөр тутмын бизнесийн зорилгоор ашиглана.

Бид танд GPC болон түүний харьяа компаниудтай зарим нэг мэдээллийг хуваалцахаас татгалзах эрх олгодог. Ялангуяа та дараах зүйлээс татгалзах сонголт хийх боломжтой:

Та мөн Google LLC болон түүний харьяа компаниудад өөрийн зочилсон гуравдагч талын худалдаачин, түүний сайт эсвэл аппад танд тухайн худалдаачны сайт эсвэл аппаар дамжуулан төлбөр хийж болох Google Payments Бүртгэл байгаа эсэхээ мэдээлэхээс татгалзах сонголт хийж болно.

Хэрэв та татгалзах сонголт хийсэн бол таны сонголт таныг бидэнд сонголтоо өөрчлөх болсноо хэлэх хүртэл хүчинтэй байна.

Хэрэв та биднийг GPC болон түүний харьяа компаниудтай таны зээлийн төлбөрийн чадварын талаарх хувийн мэдээллийг хуваалцахыг хүсэхгүй байгаа, эсвэл манай харьяа компаниудад бидний танд сурталчилгаа илгээх зорилгоор цуглуулж, тэдэнтэй хуваалцсан таны хувийн мэдээллийг ашиглуулахыг хүсэхгүй байгаа, эсвэл Google LLC болон түүний харьяа компаниуд таны зочилсон гуравдагч талын худалдаачин болон түүний сайт эсвэл аппад танд Google Payments Бүртгэл байгаа эсэхийг мэдээлэхийг хүсэхгүй байгаа бол бүртгэлдээ нэвтэрч Google Payments-н нууцлалын тохиргооны хуудсаар орж, сонголтоо шинэчилнэ үү.

Бид энэ Нууцлалын сануулга болон Google-н Нууцлалын бодлогод зааснаас бусад тохиолдолд GPC болон манай харьяа компаниудаас гадуур хэнтэй ч таны хувийн мэдээллийг хуваалцахгүй. Дээр тайлбарласнаар, Google Payments нь Google Бүртгэл эзэмшигч нарт санал болгодог бүтээгдэхүүн юм. Google Бүртгэлд бүртгүүлэх зорилгоор Google LLC-д өгсөн таны өгөгдөлд энэ Нууцлалын сануулгын татгалзах зүйл заалтууд нөлөөлөхгүй.

Мэдээллийн аюулгүй байдал

Манай аюулгүй байдлын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл үндсэн Google-н нууцлалын бодлого-ыг үзнэ үү.

Таны Google Payments Бүртгэлийн аюулгүй байдал нь та нууц үг, ПИН болон Үйлчилгээнд хандах өөр бусад мэдээллээ нууц байлгах эсэхээс хамаарна. Хэрэв та бүртгэлийн мэдээллээ гуравдагч талтай хуваалцсан бол тухайн этгээд таны бүртгэл болон хувийн мэдээлэлд хандах эрхтэй болно.

Мобайл төхөөрөмж болон таны төхөөрөмж дээрх Google Payments аппликэйшнд хандах эрхийг хянах, тухайлбал нууц үг ба/эсвэл ПИН-г нууц байлгаж, хэнтэй ч хуваалцахгүй байх нь таны үүрэг болно. Мөн та Google Payments аппликэйшн дээрх мэдээллийн аюулгүй байдал алдагдсан гэж үзэж байгаа бол Google болон холбогдох түншид мэдээлэх нь таны үүрэг болно.

© 2020 Google – Google Home Google-н Үйлчилгээний нөхцөл Өмнөх нууцлалын сануулгууд