Google Payments-н Нууцлалын сануулга
Сүүлд өөрчилсөн огноо: 2026 оны 3-р сарын 16
Google-н Нууцлалын бодлого нь таныг Google-н бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахад бид хувийн мэдээлэлтэй хэрхэн харьцдагийг тайлбарладаг. Хэрэв та 18-аас доош настай бол Google-н Өсвөр насныхны нууцлалын хөтөч, Google Payments-н хүүхдэд зориулсан нууцлалын хөтөч дээрээс нэмэлт нөөц мэдээлэл олох боломжтой.
Google Payments-г Google Бүртгэл эзэмшигч нарт санал болгодог бөгөөд та үүнийг ашиглавал Google-н Нууцлалын бодлого үйлчилнэ. Түүнчлэн энэхүү Нууцлалын сануулга нь Google Payments-д хамаарах Google-н нууцлалын практикийг тайлбарладаг.
Таны Google Payments-н ашиглалтыг Google Payments-н Үйлчилгээний нөхцөлөөр зохицуулах ба энэ нь тус Нууцлалын сануулгад хамруулсан үйлчилгээг илүү дэлгэрэнгүй тайлбарладаг. Энэ Нууцлалын сануулгад тодорхойлоогүй, том үсгээр бичсэн нэр томъёог Google Payments-н Үйлчилгээний нөхцөлд тодорхойлсон утгаар ойлгоно.
Google Payments-н Нууцлалын сануулга нь Google LLC болон түүний бүрэн эзэмшлийн салбарууд, тухайлбал Google Payment Corp. (“GPC”)-с санал болгосон үйлчилгээнүүдэд хэрэгжинэ. Тухайн үйлчилгээг аль салбар санал болгож байгаа талаар мэдэж авахын тулд үйлчилгээний хүрээнд танд боломжтой болгосон Google Payments-н Үйлчилгээний нөхцөлийг үзнэ үү.
- Бразилд байрладаг хэрэглэгчдийн хувьд таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google LLC бөгөөд Бразилын хуулиар шаардсан хэр хэмжээгээр энэ нь Google Brasil Pagamentos Ltda байж болно
- Европын эдийн засгийн бүсэд (үүнд ИБУИНХУ орохгүй) байрладаг хэрэглэгчдийн хувьд (Google-н худалдааны платформ дээр борлуулж байгаагаас бусад) таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google Ireland Limited байна
- Европын эдийн засгийн бүсэд (үүнд ИБУИНХУ орохгүй) байрладаг бөгөөд Google-н худалдааны платформ дээр борлуулж байгаа хэрэглэгчдийн хувьд таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google Payment Ireland Limited байна
- ИБУИНХУ-д байрладаг хэрэглэгчдийн хувьд (Google-н худалдааны платформ дээр борлуулж байгаагаас бусад) таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google LLC байна
- ИБУИНХУ эсвэл Израилд байрладаг бөгөөд Google-н онлайн худалдааны платформ дээр борлуулж байгаа хэрэглэгчдийн хувьд таны мэдээллийг хариуцсан өгөгдөл хянагч нь Google Payment Limited байна
- Google Payments-н Нууцлалын сануулга нь Google India Digital Services Private Limited-с Энэтхэгт оршин суудаг хэрэглэгчдэд үзүүлдэг Google Pay-н үйлчилгээнд хэрэгжихгүй
Бидний цуглуулдаг мэдээлэл
Google-н Нууцлалын бодлогод жагсаасан мэдээллээс гадна бид мөн дараах мэдээллийг цуглуулж болно:
Бүртгэлийн мэдээлэл
Та Google Payments-д бүртгүүлэхэд өөрийн Google Бүртгэлтэй холбоотой Google төлбөрийн профайлыг үүсгэж байдаг. Таны ашиглаж байгаа Google Payments-н үйлчилгээнээс хамаарч Google-н Нууцлалын бодлогод жагсаасан мэдээллээс гадна танаас дараах мэдээллийг гаргаж өгөхийг хүсэж болно:
- Кредит эсвэл дебит картын дугаар, картын дуусах огноо
- Банкны дансны дугаар, дуусах огноо
- Хаяг
- Утасны дугаар
- Төрсөн огноо
- Үндэсний даатгалын дугаар эсвэл татвар төлөгчийн дугаар (эсвэл засгийн газраас олгосон бусад биеийн байцаалтын дугаар)
- Ялангуяа борлуулагч, бизнесүүдийн хувьд таны бизнесийн ангилал, таны борлуулалт, гүйлгээний хэмжээний талаарх тодорхой мэдээлэл
Зарим тохиолдолд бид таны мэдээлэл эсвэл хувийн мэдээллийг баталгаажуулахад туслахын тулд танаас нэмэлт мэдээлэл илгээх эсвэл нэмэлт асуултуудад хариулахыг мөн хүсэж болно. Эцэст нь та оператор компани эсвэл операторын төлбөр тооцооны бүртгэлийг бүртгүүлсэн бол бид танаас таны оператор компани эсвэл операторын бүртгэлийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэх болно.
Таны бүртгэлийн мэдээлэл таны Google Бүртгэлийн хамт хадгалагдах бөгөөд Google-н серверүүд дээр хадгалагдана. Тодорхой төрлийн өгөгдөл таны хөдөлгөөнт төхөөрөмж дээр мөн хадгалагдаж болно.
Гуравдагч талаас авсан мэдээлэл
Бид гуравдагч талаас, тухайлбал гуравдагч талын баталгаажуулах үйлчилгээнээс таны талаар мэдээлэл авч болно. Үүнд дараах багтана:
- Худалдаачны байршлууд дахь Google Payments-н гүйлгээнүүдээс бий болсон мэдээлэл
- Таны Google Payments-д холбосон, гуравдагч талаас олгосон таны төлбөрийн хэрэгсэл болон дансны ашиглалтын талаарх мэдээлэл
- Таны карт гаргагч эсвэл санхүүгийн байгууллагын таних мэдээлэл
- Таны төлбөрийн хэрэгсэлтэй холбоотой онцлог, үр өгөөжийн мэдээлэл
- Таны Google төлбөрийн профайлд байгаа үлдэгдэлд хандахтай холбоотой мэдээлэл
- Оператор компани эсвэл операторын төлбөр тооцоотой холбоотойгоор оператор компаниас эсвэл оператораас авсан мэдээлэл
- Хэрэглэгчийн тайлан, “хэрэглэгчийн тайлан” гэсэн нэр томьёог АНУ-ын Зээлийн шударга тайлагналын тухай хуульд тодорхойлсноор ойлгоно
- Таны гуравдагч талтай (худалдаачид, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид гэх мэт) хийсэн гүйлгээний талаарх мэдээлэл. Үүнийг залилангийн эрсдэлийг загварчлах, мөн залилангийн эрсдэлийн оноо гаргах, залилангаас урьдчилан сэргийлэх бусад үйлчилгээг гуравдагч талд үзүүлэхэд ашиглана
Мөн борлуулагчдын хувьд бид таны болон таны бизнесийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн сан эсвэл бизнесийн мэдээллийн үйлчилгээнээс авч болно.
Гүйлгээний мэдээлэл
Таныг гүйлгээ хийхдээ Google Payments-г ашиглахад бид гүйлгээний талаарх мэдээллийг цуглуулж болно. Үүнд:
- Гүйлгээний огноо, цаг, дүн
- Худалдаачны байршил, тодорхойлолт
- Худалдан авсан бараа, үйлчилгээний талаар борлуулагчаас өгсөн тайлбар
- Гүйлгээтэй холбохоор таны сонгосон аливаа зураг
- Борлуулагч, худалдан авагчийн (эсвэл илгээгч, хүлээн авагчийн) нэр, имэйл хаяг
- Ашигласан төлбөрийн хэрэгслийн төрөл
- Таны гүйлгээ хийсэн шалтгааны тайлбар, хэрэв байгаа бол гүйлгээтэй холбоотой санал
Бид цуглуулсан мэдээллээ хэрхэн ашигладаг вэ?
Бид таны бидэнд, Google Payment Corp.-д (GPC), эсвэл манай бусад салбарт өгсөн мэдээллийг, мөн гуравдагч талаас авсан таны талаарх мэдээллийг Google-н Нууцлалын бодлогод жагсаасан ашиглалтын дагуу, тухайлбал дараах зорилгоор ашигладаг:
- Google Payments-г хэрэглэгчийн үйлчилгээний зорилгоор танд хүргэх
- Залилан, фишинг, бусад зөрчлөөс сэргийлэхэд туслах зэргээр Google, манай хэрэглэгчид болон олон нийтийн эрх, өмч, аюулгүй байдалд учирч болох хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх
- Гуравдагч талд таны тэднээс хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхэд нь туслах
- Үйлчилгээний нөхцөлийг үргэлжлүүлэн хангаж байгаа эсэхийг тань тодорхойлохын тулд таны Google төлбөрийн профайлыг хянах
- Таны цаашдын Google Payments-н гүйлгээний талаар шийдвэр гаргах
- Таны түүхэн болон одоогийн мэдээллээр залилангийн эрсдэлийн загвар боловсруулж, сургаж, зөвхөн залилан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгод нь зориулж гуравдагч талтай хуваалцах залилангийн эрсдэлийн оноо, үнэлгээ гаргах
- Таны төлбөрийн хэрэгслийн онцлог, үр өгөөжийн талаарх мэдээллийг танд өгөх
- Таны эхлүүлсэн Google Payments-н гүйлгээтэй холбоотой хууль ёсны бизнесийн бусад хэрэгцээг хангах
- Google Payments, Google-н үйлчилгээг хэрхэн ашиглаж байгааг, үүний дотор зарын гүйцэтгэлийг (хязгаарлагдмал улсуудад) ойлгохын тулд задлан шинжлэл, хэмжилт хийх
- Тохиргооноосоо хамааран (хязгаарлагдмал улсуудад) харж буй заруудаа хувийн болгох зэргээр Google Payments, Google-н бусад үйлчилгээнээс танд өгсөн хэрэглээг хувийн болгох
Бид таны өгсөн мэдээллийг таны Google Payments-г ашиглах хугацаанд, мөн хууль, зохицуулалтаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд шаардлагатай бол илүү урт хугацаагаар хадгалж болно.
Бидний хуваалцдаг мэдээлэл
Бид таны хувийн мэдээллийг Google-с гадуурх бусад компани, хувь хүнтэй зөвхөн дараах нөхцөлд хуваалцана:
- Google-н Нууцлалын бодлогод зөвшөөрсний дагуу
- Хуулиар зөвшөөрсний дагуу
- Таны гүйлгээг хийх, таны бүртгэлийг хэвийн байлгах, тухайлбал аюулгүй байдлыг сайжруулах, таны бүртгэлийг залилангаас хамгаалах хэрэгцээ шаардлагын дагуу, мөн бизнесийн өдөр тутмын бусад зорилгоор
- Гуравдагч талын үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтийг тань гүйцэтгэх зорилгоор
- Google Pay-г ашиглах боломжтой газарт таны сайт, аппад нь зочилсон гуравдагч талын худалдаачинд танд тухайн худалдаачны сайт, аппаар дамжуулан төлбөр хийхэд ашиглаж болох Google төлбөрийн профайл байгаа эсэхийг мэдээлэх зорилгоор. Үүнд таны картын сүлжээ, таны картын дугаарын сүүлийн 4 орон гэх мэт таны төлбөрийн хэрэгслийн талаарх хязгаарлагдмал мэдээлэл орж болно. Та энэ тохиргоог унтраахаар сонгох боломжтой
- Таны гуравдагч талтай хийх гүйлгээг залилан, зөрчлөөс хамгаалахын тулд Google-н эрсдэлийн оноо, залилангаас урьдчилан сэргийлэх үйлчилгээг ашигладаг гуравдагч талтай залилангийн эрсдэлийн оноо, залилангийн бусад үнэлгээг хуваалцах зорилгоор
- Таны төлбөрийн хэрэгслийг найдвартай, хүчинтэй байлгахад туслах, мөн түүний онцлог, үр өгөөжийн талаарх холбогдох мэдээллээр хангахын тулд бид таны хувийн мэдээллийг таны төлбөрийн хэрэгсэл гаргагч, төлбөрийн сүлжээ, боловсруулагчид, тэдний түншүүдтэй хуваалцаж болно
Мэдээллийг хэзээ хуваалцаж болох жишээ:
- Таныг Google Payments ашиглан худалдан авалт, гүйлгээ хийхэд бид таны худалдан авалт, гүйлгээ хийсэн компани, хувь хүнд таны талаарх тодорхой хувийн мэдээллийг боломжтой болгодог. Үүнд таныг Google Play дээрээс Google Payments-г ашиглан худалдан авалт хийхэд таны худалдан авалт хийсэн хөгжүүлэгчтэй хувийн мэдээллийг тань хуваалцах орно
- Таныг Google Pay-г ашиглан вебсайт, аппаар дамжуулан худалдан авалт хийхэд бид таны зип код, шуудангийн кодыг, мөн таны төлбөрийн хэрэгслийн талаарх мэдээллийг хуваалцаж магадгүй бөгөөд ингэснээр худалдаачин татвар, тээвэрлэлт, таны захиалгын зардалтай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг (хүргэлтийн зардал, үнийн бусад мэдээлэл гэх мэт) тооцоолж, танаас тухайн төлбөрийн хэлбэрийг хүлээж авах эсэхээ, мөн таны тус худалдан авалтын төлбөрийн хэлбэрт үр өгөөж эсвэл хязгаарлалт байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болно
- Таныг гуравдагч талын төлбөрийн хэрэгслийг Google төлбөрийн профайлдаа нэмэхэд бид тодорхой хувийн мэдээллийг гуравдагч талын төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй солилцож болох ба ингэснээр бид хоёул танд үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Уг мэдээлэлд таны нэр, профайл зураг, имэйл, интернэт протоколын (IP) хаяг, төлбөр тооцооны хаяг, утасны дугаар, төхөөрөмжийн мэдээлэл, байршил, Google Бүртгэлийн үйл ажиллагааны мэдээлэл орж болно
- Google Pay-г ашиглах боломжтой газарт таныг оролцогч худалдаачны сайт, аппад зочлоход хэрэглээг илүү саадгүй болгож, төлбөрийн холбогдох сонголтуудыг танд харуулахын тулд тухайн худалдаачин танд зохих эрхтэй төлбөрийн хэрэгсэл бүхий Google төлбөрийн профайл байгаа эсэхийг баталгаажуулж болно. Энэ үйл явцад Google зөвхөн сонгосон төлбөрийн хэрэгслээ тодорхойлоход тань туслахын тулд картын сүлжээ, таны картын дугаарын сүүлийн 4 орон гэх мэт таны төлбөрийн хэрэгслийн талаарх хязгаарлагдмал мэдээллийг хуваалцаж болно
- Таныг гуравдагч талтай (худалдаачин, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч гэх мэт) гүйлгээ хийхэд бид уг гуравдагч талд таны төлбөрийн гүйлгээтэй холбоотой залилангийн эрсдэлийн оноо болон залилангийн бусад үнэлгээг зөвхөн тэдний өөрсдийн залилан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгод зориулж илгээж болно
Гуравдагч талаас авсан мэдээлэл гэх мэт цуглуулсан мэдээллээ бид өөрсдийн түншүүдтэй, өөрөөр хэлбэл Google LLC-н эзэмшдэг, удирддаг бусад компанитай хуваалцаж болно. Санхүүгийн болон санхүүгийн бус аж ахуйн нэгжүүд байж болох манай түншүүд ийм мэдээллийг энэхүү Нууцлалын сануулга болон Google-н Нууцлалын бодлогод заасан зорилгоор, түүний дотор өдөр тутмын бизнесийнхээ зорилгоор ашиглана.
Зохих тохиолдолд бид танд тодорхой мэдээллийг GPC болон түүний түншүүд хооронд хуваалцуулахаас татгалзах эрх олгоно. Тодруулбал та дараахаас татгалзах сонголт хийж болно:
- GPC болон түүний түншүүд өдөр тутмын бизнесийнхээ зорилгоор таны зээл төлөх чадварын талаарх мэдээллийг хоорондоо хуваалцах; мөн/эсвэл
- Манай түншүүд бидний цуглуулж, өөрсөдтэй нь хуваалцсан таны хувийн мэдээлэлд тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танд сурталчлах. Энэ мэдээлэлд манайд байгаа таны бүртгэлийн түүх орно
Та мөн Google LLC болон түүний түншүүдээр таны сайт, аппад нь зочилсон гуравдагч талын худалдаачинд танд тухайн худалдаачны сайт, аппаар дамжуулан төлбөр хийхэд ашиглаж болох Google төлбөрийн профайл байгаа эсэхийг мэдээлүүлэхээс татгалзах сонголт хийж болно.
Хэрэв та энэ тохиргоог унтраах сонголт хийсэн бол таны сонголт таныг бидэнд сонголтоо өөрчлөх болсноо хэлэх хүртэл хүчинтэй байна.
Хэрэв та биднийг GPC болон түүний түншүүдийн хооронд таны зээл төлөх чадварын талаарх хувийн мэдээллийг хуваалцахыг хүсэхгүй байгаа, эсвэл манай түншүүдийг бидний цуглуулж, өөрсөдтэй нь хуваалцсан таны хувийн мэдээллийг танд сурталчилгаа хийхэд ашиглахыг хүсэхгүй байгаа, эсвэл Google LLC болон түүний түншүүдийг таны сайт, аппад нь зочилсон гуравдагч талын худалдаачинд танд Google төлбөрийн профайл байгаа эсэхийг мэдээлэхийг хүсэхгүй байгаа бол бүртгэлдээ нэвтэрч, Google Payments-н Нууцлалын тохиргоо руугаа очиж, нууцлалын сонголтоо шинэчлэх замаар сонголтоо заана уу.
Бид энэ Нууцлалын сануулга, Google-н Нууцлалын бодлогод тодорхойлсноос бусад тохиолдолд GPC-с гадуурх хэнтэй ч, мөн түншүүдтэйгээ таны хувийн мэдээллийг хуваалцахгүй. Google Payments нь Google Бүртгэл эзэмшигчдэд санал болгодог бүтээгдэхүүн юм. Google Бүртгэлд бүртгүүлэх зорилгоор таны Google LLC-д өгсөн өгөгдөлд энэ Нууцлалын сануулгын татгалзах зүйл заалтууд нөлөөлөхгүй.
Таны мэдээллийг аюулгүй байлгах нь
Манай аюулгүй байдлын практикийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол үндсэн Google-н Нууцлалын бодлогыг үзнэ үү.
Таны Google төлбөрийн профайлын аюулгүй байдал таны бүртгэлийн нууц үг, ПИН болон үйлчилгээнд хандах бусад мэдээллээ нууцлалтай байлгахаас хамаарна:
- Хэрэв та Google Бүртгэлийн мэдээллээ гуравдагч талтай хуваалцвал тэд таны Google төлбөрийн профайл, хувийн мэдээлэлд хандах эрхтэй болно
- Өөрийн нууц үг, ПИН-г нууцлалтай байлгах, хэнтэй ч хуваалцахгүй байх зэргээр өөрийн хөдөлгөөнт төхөөрөмжид, мөн өөрийн төхөөрөмж дээрх Google Wallet-д хандах эрхийг хянах нь таны үүрэг юм
- Мөн та Google Payments дээрх мэдээллийн аюулгүй байдал алдагдсан гэж үзэж байгаа бол Google болон холбогдох түншид сэрэмжлүүлэх нь таны үүрэг болно
Гуравдагч талын худалдаачин, вебсайт, аппликейшнд таны шууд өгсөн аливаа мэдээлэл энэ Нууцлалын сануулгад хамаарахгүй. Бид таны хувийн мэдээллээ шууд хуваалцахаар сонгосон худалдаачин эсвэл өөр бусад гуравдагч талын нууцлал болон аюулгүй байдлын практикт хариуцлага хүлээхгүй. Хувийн мэдээллээ шууд хуваалцахаар сонгосон аливаа гуравдагч талын нууцлалын бодлогыг хянаж үзэхийг бид танд зөвлөж байна.
© 2026 Google – Google Google-н Үйлчилгээний нөхцөл Өмнөх Нууцлалын сануулгууд